Монголчууд бид сэтгэл зүйн террорист халдлагад өртөж байна.
Эрхэм хүндэт миний бардам монголчуудаа та бүхэндээ Энхнасан миний бие энэхүү сэдвийг хөндөхөөс өөр аргагүй боллоо. Учир юу гэвээс миний монголын ард түмэн өнөөдөр энэхүү сэтгэлзүйн халдлаганд маш их өртөж, ард түмний бухимдал уур уцаараар илрэн гарч байгааг харж мэдэрч сууна. Тэгээд би өөрийнхөө мэдлэгийн хүрээнд энэхүү халдлагын талаар болон сэтгэл зүйн зэвсгийн талаар ойлголт өгөх, хэрхэн сэргийлэх талаар жаахан тусламж өгөх гэсэн юм. За ингээд жинхэнэ асуудалдаа оръё.
1. Сэтгэл зүйн зэвсэг гэдэг нь хүний оюун ухаанд далд болон илээр, зайнаас оюун ухаанд нөлөөлөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархи угаах, бүх төрлийн электроник хэрэгслүүдийн цогцолборыг хүний эсрэг ашиглаж байгааг хэлээд байгаа юм.
2. Та бидний дунд электрон техник ашигладаггүй нэг ч хүн байхгүй билээ. Тэр тусмаа дээд боловсролтой монгол сэхээтнүүд маань улам илүү хэрэглэж байдаг билээ. Тэгэхээр сэтгэл зүйн зэвсэг нь та бидний өдөр тутмын хэрэглээ болсон компьютер, телевиз, радио, mp3, mp4 болоод байгаа юм. Та гайхаж байж болох юм. Тэгэхлээр дээрх бидний өдөр тутам хэрэглэж байгаа электрон хэрэгслүүд нь бүгд хүний гол мэдээлэл боловсруулж байдаг тархи, түүний гадаад мэдрэлийн системүүд болох чих, нүд, арьс гэх мэт зүйлүүдэд анхны мэдээллийг өгдөг билээ. Тархи гэдэг бол хүний биеийг удирдан жолоодож байдаг ганц нандин зүйл шүү дээ. Тэгэхлээр энэ чих, нүд, арьс зэрэгт буруу мэдээлэл өгөх юм бол тархины үйл ажиллагаа идэвхжиж янз бүрийн араншин гаргадаг юм!!! Жишээлбэл: хэт баярлах, ямар нэг буруу мэдээллээс болоод бухимдах уурлах, амиа хорлох, жагсаал цуглаан хийх, дотор муухайрах, биен дээр юм туурах, галзуурах, ямар ч мэдрэмжгүй болох, биеэ хянах чадваргүй болох, хэт их сексийг хүсэх зэрэг маш олон үр дагаврыг үзүүлдэг.
3. Сэтгэхүйн зэвсэгийн хөгжил: Сэтгэхүйн зэвсгийг бүх улс орон нууц байдалд аль эрт бүтээжээ. Энэ салбарт Америк болон Орос улс тэргүүлж байна. Тэдний хийсэн судалгаа шинжилгээ нэлээд үр дүнтэй байгааг интернетийн маш олон мэдээллээс олж харсаар л байна. Өнөөдөр энэхүү сэтгэл зүйн зэвсэг нь цөмийн зэвсгээс ч илүү үр дүнтэй байна. Хийх өртөг ч асар бага ажээ. Туршилт маш их явагдсан.
4. Үндсэн хэсэг: Монгол хүн таны өдөр тутам хэрэглээд байгаа бүх дуу, авиа, дүрс гаргадаг төхөөрөмжүүд (телевиз, компьютер, mp3, mp4, mp5, радио, интернэт сүлжээ) 1-20000Hz нам давтамж, 50Hz дээш давтамжтай дүрсэн мэдээллүүдийг хүний нүд чихээр дамжуулж тархинд өгдөг юм. Дуу авиагаар монгол хүнд нөлөөлөх нь: та болон таны хүүхэд өдөр бүр 1 дуу, кино үзэж байдаг. Тэгэхлээр түүнээс гарч буй нам давтамж чухам ямар эрхтэнд нөлөөлдгийг бичье.
Толгойд шууд нөлөөлөл үзүүлдэг давтамжийн зурвас: 20-30 Гц
Нүдэнд нөлөөлдөг үелзэлийн давтамж:10-50 Гц
Гарт нөлөөлдөг үелзэлийн давтамж: 2-5 Гц
Хоолны дуршил хүргэдэг давтамж 4-6 Гц байна.
12Гц давтамжтай 85-110 дб нэгэн жигд дуу чимээ гаргавал далайн өвчин гэдгийг насан туршдаа тусч байгаа юм. 15 Гц-18 Гц давтамжтай 110 дб нэгэн жигд дуу авианд өртвөл тархинд шууд нөлөөлж ухаан санаа самуурна. дб гээд байгаа дууны даралтыг ихэсгээд 130 – 180 дб болгох юм бол шууд үхэлд хүргэж байгаа юм.
Сонсгол дуу авиагаар нөлөөлөх нь: таны болон танай хүүхдийн сонсож байгаа дуу авиа огт ондоо хэв маягтай билээ. Жишээ нь та нас ахимаг бол намуухан дуу сонсох дуртай биз дээ. Тэгвэл таны хүүхэд чинь Хип Хоп дуу сонсох дуртайг та юу эс андах билээ. Тэгэхлээр та зүрх муутай байлаа л даа намуухан дуу mp4-өөр сонсоод юм бодож байтал гэнэт маш хүчтэй дуу холилдон орж ирэхэд тархины үйл ажиллагаа гэнэт доголдож та цус харвах аюултай. Үүнийг дуу микс зэвсэг гэж байгаа юм. Монголчилбол намуухан жигд симфони аяны дундуур хэт өндөр даралттай хүчтэй огцом ритмтэй дуу оруулж холих замаар хүнд нөлөөлж байгаа нь тэр. Та цус харвадаггүй юмаа гэхэд зүрх муутай болно. Надад энэ хольдог төхөөрөмжийн програм нь байгаа болно.
Өнгө дүрсээр нөлөөлөх нь: бид бүхний өдөр тутам хэрэглэдэг телевиз, компьютер, Sega тоглоом, мр4, мр5 гэх мэт. Таны нүд 50Гц дээш давтамжыг мэдэрдэггүй билээ. Тэгэхлээр энэ зэвсгийг яаж хийсэн бэ гэхлээр 25 дахь кадр буюу 25 Гц дээр нь завсарт нь өөр бичлэг, фото зураг, бусад зүйлсийг оруулах замаар таньд хүргэж түүгээр дамжуулан таныг галзууруулах, бачимдуулах, бөөлжис хүргэх, айдас төрүүлэх зэрэг үйлдлүүдийг хийлгэж байна. Үндсэндээ дүрс холих арга юм. Мөн компьютераас хүнд нөлөөлөх олон арга бий. Компьютераас хүнийг шууд унтуулж болно. Гүн унтуулах, эргүүлээд сэрээх, ухаан алдуулах зэрэг олон юм байна. Энэхүү дүрс холих арга нь амархан бөгөөд програм нь байгаа болно.
Интернэт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэтгэл зүйд халдах нь: таны өдөр тутам танилцаж байдаг мэдээ мэдээллүүдийг та харж байгаа. Яг үнэн юм шиг хуурамч мэдээллүүд. Та уншаад бүхэл юм болж бүтэхгүй байгаа юм шиг уур бухимдалтай болох, ард түмнийг үзэл бодлоор нь хагалган бутаргах, эх орноо муулах, бичсэн хүмүүсийг нь үзэн ядах, бүр цаашилбал гол дүрийн баатруудыг нь алмаар санагдах, жагсаал цуглаан хиймээр санагдах, үймээн самуунд өөрийн эрхгүй татагдан оролцох нь сэтгэл зүйн террорист халдлагад өртсөний шинж юм. Энэ сэтгэл зүйн террорист халдлага нь өчнөөн улсад туршигдаж байгаа бөгөөд монгол улс түүний нэг бай болоод байна. Үүний хамгийн тод жишээг та бүхэн интернэт болон телевизийн мэдээллүүдээс тодорхой харж болно. Мөн санал сэтгэгдлийг нь унших аваас хичнээн монгол хүн энэ сэтгэл зүйн террорист халдлаганд өртсөнийг олж харах болно.
Хэрхэн сэргийлэх вэ!!!
1. Хэвлэл мэдээллийн мөнгө олох гэсэн элдэв худал мэдээллээс аль болох зайлсхийх, албан ёсны мэдээлэлтэй сайтад орж байх. Жишээ нь: www.montsame.mn, засгийн газрын www.pmis.gov.mn гэх мэт.
2. Телевиз болон дуу авиануудын төхөөрөмжөөс аль болох хол байхыг хичээх хэрэгтэй. Гэхдээ мэдээ, хөгжөөнт тоглоомын нэвтрүүлэг, танин мэдэхүйн нэвтрүүлгийг хэлээгүй юм шүү. Түүнээс бусад порно кино, элдэв хэрүүл тэмцэл, үхэл хагацал, бухимдал авчрах бүхэл нэвтрүүлгүүдээс аль болох үр хүүхдээ болон өөрсдөө хол байх хэрэгтэй. 3.Дуу дүрсээр илрэх шинж тэмдэг нь дараах байдалтайгаар илэрнэ. Телевиз үзэж байгаад нойрмоглох, бөөлжис хүрэх, нүд бүрэлзэх, бухимдах, хэт хөөрөх зэрэг биеэ хянах чадваргүй болох зэргээр илэрнэ. Энэ үед та үр хүүхдээ өөр хичээл ном хийлгэх, өөрөө тайван байх үүднээс хүйтэн ус уух, дотоод цочроо өгөх үүднээс өөр хөгжөөнт юм үзэх зэргээр өөрсдийгөө авраарай.
4.Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийн мэдээний агуулга, уур бухимдал авчирсан элдэв суртал явуулгыг хорих хэрэгтэй.
5.Baigaliin mod yrgamal deerkhi nam davtamjiig khosgyi shvvdeg um. Mon khoorkhon nohoi,myyr ,shyvyy zereg ni edgeerees angid baihad tyiliiin nemertei bilee. Зөндөө л юм бичмээр л байна. Та бүхэн сонирхвол хариулахад бэлэн байна аа. Р.Энхнасан.2009.05.13.13.09 From Nanjin

